Шатар сонирхогчдын УАШТ орон даяар эхэлнэ

Б.Хонгорзул
2025/11/24


 

Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын УАШТ 12 дугаар сарын 06, 07-нд орон даяар эхэлнэ

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 06, 07-ны өдрүүдэд орон даяар эхэлнэ.

Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогчид оролцох боломжтой. Анхан шатны тэмцээнээс сум, дүүргийн аваргуудыг тодруулах бөгөөд сум бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүрэг бүрээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин шалгарч хагас шигшээ шатанд оролцох юм.

 Хоёр дахь шат буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн энэ оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж, аймаг бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгарснаар Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран шигшээ тэмцээнийг 2026 оны 1 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж, Улсын аваргуудаа тодруулах аж. Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог уг тэмцээнийг 14 дэх удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Түүнчлэн Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулж, бүх шатанд үндэсний рейтинг бодогдож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулахаас гадна тэргүүн байр эзэлсэн тамирчдад шатрын спортын “Дэд мастер” цол олгодгоороо онцлогтой.

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатар сонирхогчдын 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд идэвхтэй оролцож, оюун ухаанаа уралдуулахыг нийт шатар сонирхогчдодоо уриалж байна.

 

СИНХ: Т.Нармандах                  УИХ-ын Тамгын газрын Менежментийн газрын дарга

СИНХ: Б.Эрдэнэбилэгт            Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

СИНХ: Г.Алтан-Оч                     Шатрын спортын олон улсын шүүгч

 Яриа, сул дүрс татах линк: https://cloud.parliament.mn/index.php/s/RMiaaAX7Bj9KQ35


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18