О.Цогтгэрэл: 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өртэй байна

Ц.Цэрэнбадам
2025/11/24

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дараах мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жилд 70 мянга болж, өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна.

Ардчилсан намын бодлого бол төр иргэндээ эдийн засгийн боломжийг авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэх үзэл баримтлалтай улс төрийн хүчин.

Миний хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна. Улс орнуудын хувьд 10 жилийн давтамжтай өршөөлийн асуудлыг эргэж хардаг практик хүртэл байдаг. Эдийн засгийн өршөөл, татварын өршөөл нь жижиг дунд үйлдвэр болон аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулах хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын өршөөлд аж ахуй нэгжийг 100 хувь хамруулахаар татвараа төлсөн компани нь хохирдог тал бий. Хуулиа хэрэгжүүлсэн аж ахуй нэгж сэтгэл дундуур үлдэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100 хувь биш хуримтлагдсан татварынх нь 10-30 хувийг нь өршөөх байдлаар зохицуулалт хийх боломж бий. Ер нь бол татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэдэг бодлого барьж ажиллаж байна.




0
angry
0
care
1
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18