Богдхан уулын дархан цаазат газрын байгалийн экосистемийг хамгаалах ажлын хүрээнд зэрлэг амьтадад зориулсан био техникийн арга хэмжээг авчээ. Түүнчлэн популяцийг тогтвортой хадгалах зорилтын хүрээнд биотехникийн ажлуудыг үе шаттайгаар авч байгаа аж.
Түүнчлэн Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид буга, янгир, бор гөрөөс ихээр нутагладаг амуудад хужир тавьж өгсөн байна. Мөн ууланд цас ихээр орж, зэрлэг амьтад идэш тэжээл хомсодсон үеэр амьтад суурьшлын бүсэд буюу Улаанбаатар хот руу ихээр орж ирж байгаа юм. Тиймээс иргэд, оршин суугчид, орчны бүсэд зорчиж буй амьтдыг хөөхгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна