​Ховд аймгийн 10 суманд зудын эрсдэл өндөр байна

Б.Хонгорзул
2025/11/22

Ховд аймгийн 10 суманд зудын эрсдэл өндөр байна

Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин О.Мөнгөнцагааны гэрт зочиллоо. Гэрийн эзэн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул 900 гаруй малаасаа 400 орчмыг эдийн засгийн эргэлтэд оруулан борлуулж, одоо үлдсэн 500 малынхаа өвс тэжээлийн бэлтгэлийг хийж буйгаа онцолсон юм.

Тус сумын Засаг дарга Ц.Алтангэрэл сумын хувьд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад малын үнэ харьцангуй өндөр байгааг хэллээ . Аймгийн хэмжээнд махны чиглэлийн үйлдвэрүүд болон гаалийн лабораториуд ашиглалтад орсноор малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжит нөхцөл бүрдсэн байгааг онцолж байна.

Мөн ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Гуравдугаар багийн малчин Х. Булатбекийнд очилж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Тус айл энэ жилийн тухайд 600 гаруй малтай байснаас 300 орчмыг нь тарга хүч сайтай байгаа үед нь зарж борлуулан үлдсэн малдаа өвс, тэжээлийн нөөцөө хангалттай хүрэхээр тооцоолж бэлдсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн хэмжээнд нэгдүгээр сард их хэмжээний цас орох төлөвтэй байгаа, мөн бэлчээрийн даац ихэнх нутгаар хэтэрсэн тул өвөлжилт хүндэрнэ гэсэн тооцоолол гараад байна. Ховд аймгийн хэмжээнд нийт 10 орчим суманд зудын эрсдэл өндөр гарсан тул Шадар сайд Х.Ганхуяг малчид болон аймгийн удирдлагууд зудын эрсдэлээс сэргийлж өвөлжилтийн бэлтгэл байдлыг сайтар хангаж малынхаа тодорхой хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь үр ашигтайг уулзалтын үеэр онцолж байлаа. Мөн улсаас өгөх шаардлагатай тусламж дэмжлэгийг цаг алдалгүй хүргэнэ гэдгээ онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18