“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Б.Хонгорзул
2025/11/22

“ЧИНГИС ХААНЫ УДМЫН ХУТАГТ: ДОРНЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ” СЭДЭВТ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билигт сайн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг үзэсгэлэнг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, “Бид Өндөр гэгээн Занабазарын алдар нэрийн эргэн тойронд оршин буй сэдэв бүрийг сурвалжлан судлах үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж, үнэ цэнэт байдлыг тодотгон, хуримтлагдсан мэдлэг бүрийг хүмүүст хүртээмжтэй түгээх нь хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, улс орныхоо нэгдмэл байдлыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах ач холбогдолтойг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.” хэмээв.

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний мутрын болон дэг сургуулийн 40 гаруй хосгүй үнэт бүтээлийг дэлгэв.

Нээлтийн арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, төр нийгмийн зүтгэлтнүүд, ШУА-ийн хүрээлэнгийн захирлууд, Академичид, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон бусад албаныхан, эрдэмтэн судлаачид оролцлоо.

“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” үзэсгэлэн нь 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Чингис хаан Үндэсний музей-н 9 давхрын тусгай үзүүллэгийн танхимд өдөр бүр нээлттэй байх тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18