Б.Батцэцэг: Монгол, БНСУ-ын иргэд харилцан визгүй зорчих цаг нь болсон

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, манай Стратегийн түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа хоёр тал төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв.

Солонгосын соёлын контент бүтээгчийн бүтээсэн “Physical Asia” Ази тивд төдийгүй дэлхий нийтийн өсвөр үе, залуучуудыг байлдан дагуулж буйг тэмдэглээд тус тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсоныг дурдаж, энэхүү контент нь манай улсыг олон улсад эергээр сурталчлан таниулахад чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Дэд сайд Ким Жин А БНСУ нь ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улстай газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц боломж байна гэв. Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлэв.


2
angry
1
care
6
haha
5
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18