​МАН-ын Удирдах Зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

 МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 7 бодлогын хороо байгуулжээ.  

          Тус намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хурлаас:

  • “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/
  • Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах/
  • Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/
  • Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/
  • Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/
  • Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/
  • Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.  

МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах юм байна. Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18