Айлуудын янданг хөөлж,ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна

Б.Хонгорзул
2025/11/19

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид дуудлагын дагуу айл өрхүүдийн ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өглөө.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин А.Баасанжав, Наймдугаар сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж байна. Дуудлагын тооноос хамаарч өдөрт дунджаар 5–8 айлд очиж ажилладаг. Засвар хийхээс гадна тухайн өрхийн угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байна. Айлуудын ханан пийшинд эвдрэл гэмтэл их ажиглагддаг.
Тухайлбал, пийшингээ хөөлсөн ч буцааж шавардалгүй тоосго өрөөд орхисон тохиолдол их. Ийм үйлдлээс болж пийшинд завсар үүсэж угаар алдах эрсдэл үүсдэг. Яаралтайгаар дуудлага өгсөн зарим айлд очихоор, үүсэх эрсдэл харьцангуй бага, эвдрэл гэмтлийг засах боломжтой залуучууд сууж байдаг. Харин зуух, пийшингийн битүүмж алдагдсан, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуудлагаа яаралтайгаар өгч мэдэхгүй эрсдэл үүсэх нөхцөл өндөр байдаг.

Иймээс эвдрэл гэмтлийг засах боломжтой өрхийн гишүүд пийшингээ хөөлчхөөд шавардаж, битүүмжийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Мөн гэр, байшингаас дээш гарсан яндангаа хүйтний улиралд тоосгоор өнгөлж өрөх эсвэл шилэн хөвөнгөөр дулаалбал төмөр яндан, тоосго хоёрын хооронд цан үүсэх эрсдэлээс хамгаална  гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18