Жилд дунджаар 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна

Л.Бямбажав
2025/11/17

Монгол Улсад 1.3 сая буюу нийт хүн амын 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байна. Жилд дунджаар 1500 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2500-2800 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бөгөөд хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн эсрэг гэр бүлийн болон бэлгийн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, хулгайд эд зүйлээ алдах зэрэг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан үзэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хараа хяналт, цахим орчны зохисгүй хэрэглээ, хүүхдийн хүмүүжил төлөвшил, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг байдлаас хүүхэд хохирох үндсэн шалтгаан болж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сард 41.844 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хүүхэд хохирсон гэмт хэрэг 1693 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн 79.6 хувийг хөнгөн, 435 буюу 20.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 хувь нь орон нутагт тус тус үйлдэгдсэн байна. Иймээс урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй, иргэн аж ахуй нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой.

“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ” аяныг Цагдаагийн ерөнхий газар, CU, GS25 брэндүүтэй хамтран энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгмийн соёлыг бүтээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг ахиулахад зорилгоор “365 өдөр бүр хүүхдээ анхаарч хайрлая” аяныг эхлүүлсэн.

Энэ удаагийн аяны хүрээнд эцэг эхийн үүрэг хариуцлага, Хүүхдийн хүмүүжил төлөвшил, Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэдтэй зөв харилцах олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулснаар хүүхдийн эрхийг хамгаалах, зөв төлөвшил, хүмүүжил бүхий иргэн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18