Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо

Б. Пагамдулам
2025/11/16

МАН-ын 31 дэхь хурал  Монгол Ардын намын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Монгол Ардын намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн.

Намын даргын сонгуулийг нууц санал хураалтаар явуулж, саналын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав. Нийт 2086 төлөөлөгч саналаа өгснөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа.
Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 санал буюу 5.05 хувийн санал авчээ. Ийнхүү “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриатай болж буй Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргаар сонгов. Түүнд намын даргын тамгыг Монгол Ардын намын дарга асан, 32,33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хуралдааныг даргалагч, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал нар гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр