Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ

Б. Пагамдулам
2025/11/15

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Их хурлын төлөөлөгчдөд хандан хэлсэн үгийнхээ эхэнд ачааны хүндийг үүрч, энэ намын ялалтын төлөө, энэ намын нэр дэвшигчийг ялуулахын төлөө гутлынхаа улыг эргэтэл зүтгэж ирсэн намын анхан шатны төлөөлөгчдөд талархал илэрхийлээд анхан шатныхан ийм олуулаа цугласанд  баяртай байгаагаа тодотгов.  

УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цааш нь хэлэхдээ “Та бид, намын их хурлаараа үзэл санаа, удирдлага зохион байгуулалт, улс орныхоо язгуур эрх ашигтай холбоотой олон асуудлыг нээлттэй шүүн хэлэлцэж, ухаан бодлоо уралдуулан, харилцан ойлголцолд хүрч, нэгдэн нягтарч ирсэн түүхтэй” хэмээн  онцоллоо. Би 18 настайдаа МАН-д элссэн. Тэр үеэс хойш 27 жилийн хугацаанд энэ нам, улс орныхоо төлөө үнэт зүйлдээ үнэнч байж, тууштай зүтгэж ирсэн. Намын аппаратад найман жил, Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил нийт 16 жил ажиллах хугацаандаа та бүхэнтэйгээ хамт УИХ-ын 2016, 2020, 2024 оны гурван удаагийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн ялалтуудыг байгуулсан бахархам цаг хугацааг эргэн санахад таатай байна  гээд энэ бүх хугацаанд  МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлал, үргэлжүүлэн шинэчлэх үйл хэргийн төлөөх их итгэл үнэмшил минь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Монголын Улсынхаа хөгжил, тогтвортой ирээдүйг та бүхэнтэйгээ хамтдаа бүтээх миний итгэл үнэмшил хэчнээн бэрхшээл, сорилттой тулгарсан ч хэзээ ч мохоогүй,  цаашид ч улам бүр хурцлагдсаар байх болно хэмээн Их хурлын төлөөлөгчдөд   илэрхийллээ. Үгийнхээ төгсгөлд тэрбээр “Бид олон ялалтыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 2025 онд хийсэн судалгаагаар МАН-ын рейтинг тогтмол буурч байгааг анхааруулга болгон хүлээн авч, шинэ стратегиа шуурхай боловсруулах цаг ирсэн. Өнөөдөр шинээр сонгогдох МАН-ын дарга УИХ-ын сонгуульд гурав дараалан ялсан ялалтын буухиаг үргэлжлүүлэн, дөрөв дэх дараалсан ялалтыг байгуулж, намын эв нэгдэл, хөгжил шинэчлэл хийгээд улс орныхоо хөгжлийн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна” гэлээ. “Энэ цаг үед уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ. Бид энэ суурийг өмнөх жилүүдэд хамтдаа тавьсан. Харин одоо уг загварыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, үе шаттайгаар бүтээх цаг ирсэн гэж үзэж байна” гээд МАН-ын даргаар сонгогдох хүний хийх ёстой найман зорилтыг танилцууллаа. 

-Нэгдүгээрт, МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой

-Хоёрдугаарт, Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой

-Гуравдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай

-Дөрөвдүгээрт, залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой

 -Тавдугаарт, намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой

-Зургадугаарт, судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй

-Долдугаарт, хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай

-Наймдугаарт, Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр