Ч.Номин: Д.Амарбаясгалан таныг мөнгө, эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрж зогссоныг нийгмээрээ харлаа

Б.Хонгорзул
2025/11/14

УИХ-ын гишүүн Ч.Номин мэдэгдэл гаргажээ. Тэрээр Д.Амарбаясгаланг МАН-ын даргын сунгаанаас нэрээ татсантэй нь холбогдуулж түүнд хандан бичсэн мэдэгдэлдээ “Монгол Ардын Намын даргын сонгуулийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оролцох мэдэгдэл гаргасан мөчөөс эхлэн эрүүгийн хэрэгт татагдаж, гэр бүл, найз нөхөд, намын хамт олон, ойр тойрны хүмүүсийг хууль, хяналтын бараг бүх байгууллагаас дарамталж, хэрэг үүсгэж, хорьж, асар их мөнгө, хүчний компанит ажил өрнүүлэн нэр төрийг нь гутааж байгааг, энэ их мөнгө, эрх мэдлийн эсрэг эцсийн мөч хүртлээ сөрөн зогссоныг чинь нийгмээрээ харлаа” хэмээн онцолжээ. 


Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН танд.  Үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаасаа хазайлгүй, ард түмэндээ өргөсөн тангараг, намын гишүүдийнхээ өмнө хүлээсэн итгэл, хариуцлагатаа эцсийн мөч хүртэл үнэнч байсан УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан танд талархал илэрхийлье. 

Таны МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, улс төрийн намын шинэчлэлийг бүх түвшинд хийж, сүүлийн 3 удаагийн сонгуульд МАН ялалт байгуулахад, 

Ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэх,Үндсэн хуулийн өөрчлөлтийг манлайлан хийж, олон ургалч үзлийн толь анхны 126 гишүүнтэй парламентыг байгуулахад, 

Улс төр, нийгэм дэх эмэгтэйчүүдийн жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хангахад манлайлан оролцсонтой хэн ч маргахгүй. 

Улс орныхоо язгуур ашиг сонирхол, хөгжил дэвшлийн төлөө нэг кабинетэд хамтран зүтгэсэн богинохон цаг хугацаанд Д.Амарбаясгалан таны алсын хараа, стратегич сэтгэлгээ, шударга, зарчимч зан чанар, тэвчээр, зориг хатуужил энэ цаг үед төрсөн улс төрийн шилдэг лидер, манлайлагч гэсэн итгэл үнэмшлийг улам бүр бат болгосон. 

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын даргын сонгуулийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оролцох мэдэгдэл гаргасан мөчөөс эхлэн эрүүгийн хэрэгт татагдаж, гэр бүл, найз нөхөд, намын хамт олон, ойр тойрны хүмүүсийг хууль, хяналтын бараг бүх байгууллагаас дарамталж, хэрэг үүсгэж, хорьж, асар их мөнгө, хүчний компанит ажил өрнүүлэн нэр төрийг нь гутааж байгааг, энэ их мөнгө, эрх мэдлийн эсрэг эцсийн мөч хүртлээ сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа. 

УИХ-ын дарга, МАН-ын дарга Д.Амарбаясгалан таны Ардчилсан парламентын засаглал, шударга ёс, тэгш байдал, хүний эрх, эрх чөлөө, жендерийн тэгш байдлыг хангах их үйл хэрэг, тэмцэл цаашид тасралтгүй үргэлжилнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна, таны улс төрийн цаашдын үйл хэрэгт өндөр их амжилтыг хүсье.

 

 

 


28
angry
5
care
56
haha
103
liked
12
love
10
sad
6
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18