“Өв соёлын голомт” төслийн хүрээнд “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Л.Бямбажав
2025/11/14

Голомт банк болон ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран “Өв соёлын голомт” төслийн хүрээнд “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-ыг төлөөлсөн 50 орчим олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож, бурхан шашны эд өлгийн зүйл, түүнд чиглэсэн археологийн судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцлээ.

Монгол Улсын түүх соёлыг олон нийтэд таниулж, дэлхийд тамгалахад археологийн олдворууд чухал үүрэгтэй. Харин “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол нутгаас олдсон эд олдворын зүйлийг олон улсад таниулах, үүгээр дамжуулан буддын шашин хийгээд төрт ёсны түүхийг үнэн зөвөөр бичиж үлдээх, цаашлаад шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралтай зэрэгцэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд “Буддын шашин ба археологийн судалгаа” тусгай үзэсгэлэнг 1 сарын хугацаанд дэлгэж, “Өв соёлын голомт” төслийн хүрээнд олдсон археологийн олдворуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Тусгай үзэсгэлэнд Монгол нутагт хамаарах Буддын археологийн эд өлгийн зүйлс, хөшөө дурсгал зэрэг нийт 200 гаруй ховор олдвор дэлгэгдээд буй.

Голомт банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд түүхэн дурсгалыг судлан хамгаалах, Монголынхоо түүхийг ирээдүй, хойч үедээ үнэн бодитоор өвлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор “Өв соёлын голомт” төслийг анх 2022 онд эхлүүлж байв. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран өдгөө 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хэд хэдэн археологийн олдворт газарт малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнд нь Монголын түүх, шинжлэх ухааны ач холбогдол бүхий 3000 гаруй олдворуудыг нээн илрүүллээ.

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж ирсэн үнэ цэнтэй олон санаачилгуудын нэг нь “Өв соёлын голомт” төсөл юм. Бид цаашид ч Монголын соёлын өвийг судлан хамгаалах, олон улсад сурталчлах үйлсэд хувь нэмрээ тасралтгүй оруулах болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18