Монголын шатарчид ДАШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Л.Бямбажав
2025/11/14

Сербийн Врньяка Баня хотноо болсон шатар сонирхогчдын ДАШТ-ээс Монголын шатарчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

51 орны 289 шатарчин U1700, U2000, U2300 гэсэн ангилалд 18 медалийн төлөө өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас 24 тамирчин оролцов. Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд “Ласкер” клубийн тамирчин Б.Хүслэнзаяа есөн өргөөс долоо хожиж, хоёр тэнцсэнээр найман оноотой түрүүллээ. Ингэснээр тэрбээр Монгол Улсаас тодорсон шатар сонирхогчдын 17 дахь дэлхийн аварга цолтон болсон бөгөөд 20 дахь алтан медалийг эх орондоо авчирч байна. Түүний хувьд хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл 2300 хүртэлх чансааны ангилалд “Sana chess” академийн дасгалжуулагч Ц.Сайханчимэг 5.5 оноогоор алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Тэр өнгөрсөн онд 2000 хүртэлх чансааны ангилалд дэлхийн аварга болж байсан бол ганцхан жилийн дараа амжилтаа давтлаа. 2006 онд гавьяат дасгалжуулагч Ц.Батболдын удирдлагад их мастер А.Энхтуул, ФИДЕ мастер Н.Бадамханд, Ц.Саруул нарын хамт багийн ДАШТ-д түрүүлж байсан тэрбээр өдгөө АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд “Sana chess” академийг байгуулан шавь нараа бэлдэж байна.

Харин эрэгтэйчүүдийн 1700 хүртэл чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноогоор хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот төрийн далбаагаа Сербид мандууллаа. Түүнийх хувьд Монгол Улсын 40 дэх медальтан болов. Үүнээс гадна манай 13 шатарчин шилдэг 20 тамирчны эгнээнд багтав.

Ингэснээр Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 51 орноос хоёрдугаар байрт орлоо.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18