ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТҮЙМЭРТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГСӨН ЗАРЛИГ ГАРГАХААР БОЛЛОО


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав. Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18