Зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллага энэ сарын 06-ны өдөр саатуулжээ. Уг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Тиймээс уг хэрэгт холбогдогч этгээдүүдийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна