АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцэж байна

Л.Бямбажав
2025/11/10

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа /2025.11.10/ гурван асуудлыг хэлэлцэж байна.

1. “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулга мэдээлэл сонсох.

Танилцуулга мэдээллийг УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү болон албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулав. Гишүүдийн зүгээс таван жилийн төлөвлөгөө бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй, онцгой анхаарах салбарууд байгааг анхаарууллаа. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний салбарт ямар ахиц гарч байгаа талаар, малын экспортод чиглэсэн ямар ажил хийх гэж байгаа болон урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө хоорондоо зөрчилдөхгүй байх, ядуурлыг бууруулах үе шат бүхий ажлуудыг төлөвлөж хийх, ярих бус ажил хэрэг болгох олон чухал ажил байгааг санууллаа.

2. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг судлан, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлэл.

Танилцуулга мэдээллийг : УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Жаргалсайхан гишүүдэд мэдээлэл өгнө.

3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2025.11.06-ны өдөр завсарлага авсан асуудлаар мэдээлэл сонсоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18