Ж. Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь буюу 80 гаруй мянган төгрөгөөр нэмэхээр боллоо

Л.Бямбажав
2025/11/10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувь буюу 80 мянган төгрөгөөр нэмэхээр боллоо. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудал ороод эхний удаа 66 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсан. Шадар сайд уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч өнгөрсөн амралтын өдрүүд болон өнөөдөр өглөө хүртэл Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг тасралтгүй дээрх асуудлаар хуралдлаа. Өнөөдөр эмч нар гадаа жагсаж, төсөв хүнд байна гэсэн шалтаг, шалтгаануудыг маш ихээр тоочсон ч бид тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрч чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо. 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нийт 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Зам, барилгатай холбоотой төсвүүдээс 30 тэрбумыг хасаж 20 хувийн нэмэгдэл буюу 80 мянган төгрөгөөр эхний ээлжид нэмэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагчийн тэтгэмжийг ирэх жилийн төсөв дээр 20 хувиас их, ажилгүйдлийн тэтгэмжээс дээш хэмжээнд хүртэл нэмэхээр тохиролцлоо. Бид олон хоног дуугарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ордны гадаа цасан шуурганд жагсаж дуу хоолойгоо илэрхийлсний хүчинд дээрх шийдвэрт хүр чадлаа.


1
angry
4
care
0
haha
1
liked
7
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18