УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ

Л.Бямбажав
2025/11/10

Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн нэмэгдэл гээд төсвийн байнгын хороо, төсвийн ажлын хэсэнэмэх шаардлагатай зүйлсээ нэмж, төсвөө цаг хугацаанд нь батлуулах гээд ажилласаар л сууна. 2026 оны улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэж ирээд л дайрч байна. УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байх вэ.

Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна. Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улс төрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улс төр болгож эвлүүлж харлуулж чаддаг Пи-Арын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой. Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд
УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ. Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18