Монгол Улсын зээлжих зэрэглэл анх удаа "Тогтвортой" гэж ангилал нэмэгдлээ

Л.Бямбажав
2025/11/10

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Эс Энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “BB-”, төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: 

  • Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт өндөр байсан тул 2022 оноос хойш төсвийн гүйцэтгэл сайжирч, Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа буурлаа. 
  • Энэ жилийн хувьд экспорт саарсан ч уул уурхайн олборлолт, Засгийн газрын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ирэх 2-3 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт тогтвортой байх хүлээлттэй байна.  
  • Иймд тус агентлагаас Монгол Улсын урт хугацаат зээлжих зэрэглэлийг “ВB-”, төлөвийг “Тогтвортой” болгон ахиулж, харин богино хугацаат зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээв.  
  • Урт хугацаат зээлжих зэрэглэлийн “Тогтвортой” төлөв нь улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч ирэх 2 жилийн хугацаанд эдийн засаг тогтвортой тэлж, төсвийн алдагдал бага хэмжээнд байх хүлээлттэй байна.  

Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл: Монгол Улсын богино хугацаат гадаад цэвэр өр ба урсгал дансны орлогын харьцаа 50 хувиас бага түвшинд хүрэх, Засгийн газрын цэвэр өрийн хэмжээний жилийн өөрчлөлт ДНБ-ий 1 хувиас бага түвшинд хүрч буурах зэргээр Монгол Улсын гадаад секторын болон төсвийн нөхцөл байдал сайжрах тохиолдолд Эс Энд Пи агентлагаас зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой байна. Түүнчлэн, институтийн тогтолцоог сайжруулах, ялангуяа бодлогын таамаглагдахуйц байдал (predictability)-ыг нэмэгдүүлэх нь зээлжих зэрэглэлийг ахиулах хүчин зүйл болно. 

Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл: Монгол Улсын эдийн засгийн төлөв муудаж, дундаж орлоготой ижил түвшний орнуудын эдийн засгийн өсөлтөөс доогуур түвшинд хүрвэл тус агентлагаас зээлжих зэрэглэлийг бууруулах эрсдэлтэй. Түүнчлэн төсвийн сахилга бат алдагдсанаар төсвийн алдагдал хадгалагдаж, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа 30 хувийг давах тохиолдолд үнэлгээг бууруулах эрсдэлтэй. 

Институт ба эдийн засгийн байдал:  

  • Геополитикийн нөхцөл байдлын улмаас БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдэж, сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ онд нүүрсний экспортын биет хэмжээ болон үнэ буурсан хэдий ч зэсийн олборлолт 45 хувиар нэмэгдэж, ХАА-н салбарын 2 жилийн зудын дараагаар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна.  
  • ДНБ-ий өсөлт 2028 оныг хүртэл дунджаар жилийн 5.5 хувь орчим байх төлөвтэй байна. Үүнд Тавантолгой болон Оюу Толгойн хөрөнгө оруулалт болон хил гаалийн үйл ажиллагааг хялбаршуулж, ачаа тээврийн саатлыг бууруулсан нь нөлөөлж байна. Түүнчлэн хил дамнасан төмөр замын холболт тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. 
  • Улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа ч төсөв болон эдийн засгийн бодлого үргэлжилнэ гэж хүлээж байна. 

Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:  

  • Монгол Улсын төсвийн тэнцэл 3 жил дараалан ашигтай гарав. Энэ оны хувьд төсвийн орлого буурсан тул 8 дугаар сарын төсвийн тодотголоор төсвийн зарцуулалтыг танасан. Ирэх жилүүдэд төсвийн зарлага төсвийн орлогоос давж, бага зэргийн алдагдалтай байхаар төсөөллөө.  
  • Гадаад секторын үнэлгээ сайжрахад экспортын орлого хурдацтай өсөн нэмэгдсэнээс шалтгаалан гадаад цэвэр өрийн урсгал дансны орлогод эзлэх хувь буурсан нь нөлөөлөв. Гэвч ирэх 2-3 жилийн хугацаанд урсгал тэнцэл алдагдалтай байх хүлээлттэй байна. Улмаар гадаад секторын үзүүлэлтүүд сул хэвээр байна.  
  • Монгол Улс гадаад зах зээлээс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээлттэй байгаа нь гадаад өрийн өндөр түвшнээс үүдэлтэй зарим эрсдэлийг бууруулж байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25