Ч.Номин: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ундааны лаазаар удирдуулж байгааг хараад нүдэндээ итгэсэнгүй

О.Шүрэнцэцэг
2025/11/09

Өнгөрөгч Баасан гарагийн үдээс хойших УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны улсын төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар санал хураалт явагдсан.  Ингэхдээ  улаан, ногоон өнгийн ундааны лаазыг дохио болгон ашигласанд  зарим УИХ-ын гишүүдэд таалагдсангүй. Энэ талаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Номин өөрийн цахим хуудсандаа "Улс орны хувь заяаг шийддэг чуулганы танхимд, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд ундааны лаазаар удирдуулж байгааг хараад нүдэндээ итгэсэнгүй.

2026 оны улсын төсвийн зарчмын зөрүүтэй санал хураах үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг (Монгол Улсын шадар сайдаар томилогдох гэж буй) ундааны НОГООН ЛААЗ өргөж дохиход, бусад гишүүд нь НОГООН КНОПОО дарж байв.

Эрх мэдэл, албан тушаал, хүсэл шуналд нь хязгаар үгүй болсон ч, арай ч ийм “бусармаг” улс төр хийж болохгүй. Сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдийг хүртэл ногоон, улаан ундааны лаазаар удирдав.


Хамгийн харамсалтай нь, С.Эрдэнэбат гишүүний гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэврийг 24 хувиар нэмэгдүүлэх”, Д.Ганмаа гишүүний гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх” саналуудыг ногоон, улаан өнгөтэй ундааны лаазаар удирдан унагалаа.

Үүний оронд 1.1 их наяд төгрөгөөр сөрөг хүчинтэйгээ наймаалцаж, төрийн бодлого, хууль журмыг гууль болгож байгаад харамсаж байна.

Монгол улс Үндсэн хуулиараа Парламентын засаглалтай улс гэж баталгаажуулсан. УИХ-ын гишүүдийн өөрийн итгэл үнэмшлээр санал өгөх, шийдвэр гаргах эрхийг “циркийн амьтад” шиг УНДААНЫ ЛААЗААР удирдаж байгааг эсэргүүцэж байна!


12
angry
0
care
3
haha
1
liked
0
love
9
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 16 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 17 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр