Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Б.Хонгорзул
2025/11/07

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалж буй бөгөөд эдгээр айлыг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэх юм.Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхүүдэд ажиллалаа. Эдгээр өрх нь цаашид хийн халаагуурын системд шилжих бөгөөд энэ хүрээнд ажлын явц, ашиглалтын заавар, аюулгүй байдлын талаар тухайн өрхөд танилцууллаа. Айл өрхийн гадна фасад, тааз, дээврийн дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн. Харин өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсрын дулаалга болон өнгөлгөөний ажлуудыг хийсэн. Өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дууссан айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлээд байна. Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологи. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл өрх бүрт очиж заана. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгнө. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ. Хүйтний улиралд 200,000 төгрөгийн хэрэглээний татаасыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон "Hotula" аппликэйшнээр дамжуулан олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 кг хийн баллоныг 50–80 м.кв талбайтай байшинд 5-7 хоног ашиглаж байсан. Тиймд тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18