Цаг агаарын байдлаас хамаарч МИАТ ТӨХК-ийн нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Б.Хонгорзул
2025/11/07

Өнөө шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүсэх бөгөөд Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс маргаашийн /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байна.

2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь

Истанбул - Улаанбаатар /ОМ162/,
ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна

Улаанбаатар-Токио-Улаанбаатар

ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 16:35 цагт Нарита ОУНБ-д бууна.
ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар

ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна
ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.

Бусад нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь мэдээлэл оруулж, зорчигчдод мэдээлэл хүргэх болно.

Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн цас орж, халтиргаа гулгаа үүсэх болон замын хөдөлгөөний ачааллыг харгалзан анхаарал болгоомжтой зорчиж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд очин нислэгийн бэлэн байдлыг хангах ёстойг анхаарна уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18