Туулын хурдны замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Б. Пагамдулам
2025/11/06

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна. Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар өнөөдөр танилцаж, байршил дээр нь ажиллажээ.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Үндсэн кемп буюу нийт ажилчдын байрлах байр, оффисын барилга болон дам нуруу угсрах үйлдвэр баригдаад явж байна. Кемпийн барилгыг сэндвичээр 10 мянган ам.метр талбайд барина. Өнөөдрийн байдлаар 4500 ам.метр бетонон суурь цутгалтыг хийж дууссан. Бүх дам нуруу цутгах талбайг тэгшлээд бэлтгэсэн. 2000 ам.метр талбайн цутгалтыг маргааш дуусгана. Ингэснээр кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувьтай явж байна” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан “Ажил гүйцэтгэхийн тулд тэгшилж, дайргаар хучсан түр зам буюу технологийн замыг 32 км урт барина. Өнөөдрийн байдлаар 17 км замыг барьж дууссан. Гол дээгүүрх гүүрэн байгууламжийн суурийн ажил, дам нуруу угсрах, тээвэрлэхэд уг түр замыг ашиглана.

Гүйцэтгэгч компаниас талбай дээр 120 инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түр байгууламжийг барьснаар өвлийн саруудад гүүрэн байгууламжийн дам нуруу цутгалтыг дуусгаж, ирэх гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт гүүрэн байгууламж нь Яармагийн гүүрнээс Маршаллын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур 7.2 км үргэлжилнэ. Гүүрэн байгууламжуудын өндөр 14-21 метр байна. Харин Яармагийн гүүр давах хэсэгт ган хийцлэлтэй 65 орчим метр урт дам нурууг суурилуулахаар төлөвлөжээ.




0
angry
0
care
1
haha
9
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18