Авто эргүүлийн үйл ажиллагаанд “Смарт чип”-ийг ашиглаж эхэллээ

Ц.Цэрэнбадам
2025/11/04

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн 6 дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, алба хаагчдын ажлын ачаалал буурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашинаар, иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байгаа гэлээ. 

Авто эргүүлийн чиглэл дуудлага мэдээлэлд хүрч очих хугацаанд нөлөөлж байсан гадаад хүчин зүйлийн нэг бол аж ахуйн нэгж, орон сууц, хотхоны гадна байршуулсан хаалт юм. Иймд орон сууц, аж ахуй нэгж байгууллага руу нэвтрэх хаалтыг онгойлгох смарт чипийг зохион бүтээж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн 100 байршилд цаг алдахгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ. Цаашлаад бусад дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах боломжтой смарт чипүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Энэхүү смарт чип нь карт уншдаг, дугаар таньдаг бүх төрлийн хаалтыг онгойлгох боломжтой гэдгээрээ онцлог юм. 



0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18