Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл

Б.Хонгорзул
2025/11/03

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл

Энхзаяа: Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 10 сарын байдлаар 92.264 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 932 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

   Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл

  • Хүний амь насыг хохироосон 18,
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 273,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 47,
  • Өмчлөх эрхийн эсрэг 344,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 23,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 187, бусад төрөлд хамаарах 28 хэрэг байна.

 Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах хэргийг онцолж байна.

Он гарсанаас хойш бусдын амь насыг хохироосон 103 иргэний үйлдлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ.Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Өмнөговь аймаг, Төв аймаг, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдын амь насыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга, шил зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглан хохироосон 9 иргэний үйлдэлд мөрдөн галгах ажиллагаагч явуулж, гэм буруутай этгээдүүд тус бүрд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлж ажилласан байна. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 132,766 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 136,597 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4363,

Танхайрах 387, Хүний биед халдах 348, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 473, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 128,592 бусад 2434 зөрчил байна.

Дээрх 132,766 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл:Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 499,Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 231,Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 908 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 131,128  иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 109 иргэнд 32,405,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 371 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 102 иргэнийг 10,620,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.        

Иргэд та бүхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг хүргэлээ.

 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18