Аутизм бол эмчлэгддэг өвчин бус, тархины хөгжлийн онцлог юм. Өвчин нь нян, вирус, үрэвсэл зэрэг шалтгаанаар үүсэж эмчилгээ хийлгэснээр эдгэдэг бол аутизм ийм шалтгаантай биш.
Аутизмтай хүмүүсийн ертөнцийг харах өнцөг, сэтгэх арга, харилцах хэв маяг нь бусдаас ялгаатай байдаг. Энэ ялгаа нь дутагдал бус, харин дэлхийд өнгө нэмдэг өвөрмөц хөгжлийн хэв маяг юм.
Нийгэм аутизмтай иргэдийг ойлгож, дэмжсэнээр хүн бүрт тэгш, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна