Оюутолгойн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид юу гэсэн байдаг вэ?

Ц.Цэрэнбадам
2025/10/28

Монгол Улсын Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын А/01 захирамжаар Оюутолгой ордыг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу майнз Монголия инк" ХХК, "Айвенхоу майнз лимитед", "Рио тинто интернэшнл холдингс лимитед” компани хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ", "Хувь нийлүүлэгчдийн гэрээ", "Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ" болон "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн эсэх, Монгол Улсад ашигтай гэрээ мөн эсэх талаар дүгнэлт гаргасан байдаг.

Шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, Аюулгүй байдал судлалын доктор Ш.Болдбаатар, Аюулгүй байдал судлалын доктор, профессор, хошууч генерал Д.Чимэд-Юндэн, Хууль зүйн ухааны доктор, хошууч генерал М.Ганболд, Аюулгүй байдал судлалын доктор, хурандаа А.Батсайхан нарын гарын үсэгтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчдийн энэхүү зөвлөмжид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулан дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон төслийн ТЭЗҮ нь Монгол улсад дараах эрсдэлийг бий болгох магадлалтайг онцолсон байдаг юм. Үүнд, Оюутолгой төслийн гадаадын хувь нийлүүлэгч тал Зээлийн барьцаагаар дамжуулан орд газрыг олон улсын олон улсын өрийн бирж дээр өндөр үнээр зараад Монголоос гарах магадлалтай. Монгол Улс зээлийн барьцаагаар дамжуулан асар том газар нутгаа алдах эрсдэлтэй байна гэжээ. Мөн Оюутолгой компанид хуулиар ашигтай байдал үүсгэж, говийн бүсийн гүний цэвэр усыг хяналтгүйгээр үлэмж их хэмжээгээр ашиглуулж байгаа нь гүний цэвэр усны нөөцийг багасгах улмаар эдийн засгийн болон экологийн гамшигт хүрэх ноцтой асуудлыг дагуулж байгааг дурдсан байдаг.

Ийм ноцтой эрсдэлүүдийг мэргэжлийн шинжээч нар анхааруулсаар байтал бид хэвээрээ явж ирлээ. Ялангуяа хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж УИХ-аар оруулалгүй хуйвалдан гаргасан гэрээнд Монголын талын эрх ашгийг ноцтой зөрчсөн олон заалт бий. Гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй, хүүнээс хүү тооцдог өндөр зээл, менежментийн зардлыг хянах боломжгүй зэрэг нь биднийг улсаараа өрөнд оруулж, үр өгөөжөө хүртэх боломжийг багасгасаар байгаа. Харин одоо нөгөө тал хэлэлцээрийн ширээний ард суухаар ирж байгаа үед бид бүх асуудлаа гаргаж тавих хэрэгтэй. Гэрээ хэлэлцээр харилцан ашигтай, хоёр тал сэтгэл хангалуун үлдэх ёстойгоос нэг нь өндөр өгөөжтэй, нөгөө нь сэтгэл дундуур үлдэх учиргүй. Хэрэв тэгж чадахгүй бол гэрээгээ цуцалчихад болохгүй гэх зүйлгүй.


0
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18