“Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг энэ сард ашиглалтад оруулна

Л.Бямбажав
2025/10/27

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км урт авто зам барих ажил өнөөдрийн байдлаар 89 хувьтай  үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажиллаж байна. Тус зам нь хоёр эгнээтэй, 7 метр өргөнтэй бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байна.Авто замын хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил бүрэн дуусаж, гэрэлтүүлэг болон явган хүний замын ажил үргэлжил байгаа бөгөөд энэ сард багтаан улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна.


Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой. Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол мэдэгдэхүйц буурах ач холбогдолтой.



0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18