Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрээс хүлээх хүлээлт

Ц.Цэрэнбадам
2025/10/27

Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг энэ сарын 27-31-ний хооронд зохион байгуулах саналыг   "Рио Тинто" хүлээн зөвшөөрсөн талаар Засгийн газар мэдэгдсэн.  Товд зааснаар хэлэлцээр өнөөдөр эхэлнэ. "Рио Тинто"-гоос асуудлыг газар дээр нь шийдэх эрх мэдэл бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол руу гарсан гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хэвлэлд гараад байсан юм. 

Монголчууд Оюутолгой төслийг 2009 онд гараанаас гаргах эрхийг хөрөнгө оруулагч талд өгч, бүтээн байгуулалтын ажилд 6.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 12 тэрбум ам.долларын өртэй болжээ. Үүний тал хувь нь хуримтлагдсан хүү гэсэн үг.

Хэрвээ өөрчлөлт оруулахгүй энэ чигээрээ явбал 2037 онд зөвхөн хүүнд 18 тэрбум ам.доллар төлж, үндсэн санхүүжилтээ нэмэхээр нийтдээ 24 тэрбум ам.долларыг Рио Тинто-д төлөх тооцоолол гарсан байна. Оюутолгойн ил, далд уурхайн бүтээн байгуулалтад нийт 26 тэрбум ам.доллар зарцуулчихаад зээлийн хүүгийн үелсэн схемээрээ буцаагаад зардлаа бүрэн барагдуулчихвал Хөрөнгө оруулагч талд ашигтай. Харин Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газарт ашиггүй. 

2025 онд л гэхэд Рио Тинто-д төлөх зээлийн хүүгийн төлбөр л гэхэд 1.3 тэрбум ам.доллар  буюу 4.7 их наяд төгрөг байна. Тодруулбал, өдөр бүр 10 тэрбум төгрөг төлж байгаа гэсэн үг. 

"Оюутолгой" төслийн санхүүжилтэд зориулж авсан зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт манай талаас тавих шаардлагуудыг Б.Жавхлан сайд дараах байдлаар танилцуулж байсан юм. 

1. Зээлийн хүүг эргэж харах хугацаа долоон жил байгааг гурван жил болгох,
2. 11.5 хувь байгаа зээлийн хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэлд зохицуулан буулгах,
3. Хүүгээс хүү тооцдог бүдүүлэг байдлыг болиулах“, “Менежментийн төлбөр тооцох аргачлал,
хувь хэмжээг бууруулах”


0
angry
0
care
0
haha
2
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18