Гурван настай хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Л.Бямбажав
2025/10/27

Гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч М.Энхбилэг гэгч этгээд онц харгисаар зодож, тарчлаан, эмнэлэгт хүргэхгүй хоёр хоног өнгөрсний дараа буюу 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн байдаг. Хүүгийн биеийн байдал маш хүнд байсан тул хандив цуглуулж Турк улсын эмнэлэгт эмчлүүлсэн хэдий ч долоон сарын дараа хүү өвчнөө даалгүй бурхан болсон.

Хүүг зодсон гуравдугаар сарын 6-ны өдөр гэртээ архидан согтуурсан ба архи авахаар дэлгүүр яваад ирэх зуур М.Энхбилэг хүүг нь хүчирхийлж, зодчихсон байсан. Гэвч тэд хүүг эмнэлэгт хүргэлгүй хоёр хоногийн дараа л ухаангүй байдалтай ГССҮТ-д авчраад, М.Энхбилэг оргон зайлсан юм. Тэр дор нь цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан. Энэ үед хүүгийн эх Ц.Лхагважавыг буруутган шалгаагүй ба бүр сүүлд хохирогчийн өмгөөлөгч “Ц.Лхагважавыг хэргийн хамжигчаар татуулах хүсэлт” гаргасаар өдгөө шүүхийн шатанд яллагдагчаар татагдан ирсэн

Харин М.Энхбилэг тухайн үед шүүхээс оргон зайлсан байсан ба Ц.Лхагважавын гэрт толгой хоргодож байсан юм. Тэрбээр орон сууцны залилангийн гэмт хэрэг үйлдэж, 111 иргэнийг 1,6 тэрбум төгрөгөөр хохироон залилсан хэрэгтэй ба, энэ хэргийнхээ шүүх хуралд очилгүй, эрэн сурвалжлагдаж байх үедээ ийнхүү гурван настай хүүгийн аминд хэрцгийгээр халдсан юм. Залилангийн хэрэг шалгагдаж байх үед нь хэрэв шүүхээс цагдан хорьчихсон бол гурван настай хүү амиа алдахгүй байлаа. М.Энхбилэг “Централ рийл эстэйт” ХХК-ийн захирал. Түүний төрсөн ах М.Энхбаяр "Эе пропертис" ХХК-ийн эзэн. Тухайн компаниудаар орон сууцны түрээсийн залилан хийж, 100 гаруй иргэнийг хохироож, шүүх хурал болох үед М.Энхбилэг шүүхээс оргож, эрэн сурвалжлагдаж байсан юм. М.Энхбилэг өмнө нь буюу 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар мөн ял шийтгүүлж байсан.

М.Энхбилэг, Ц.Лхагважав нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.27/ товлогджээ. Прокуророос яллагдагч М.Энхбилэгийг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 2.7, 2.8-д зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол эх Ц.Лхагважавыг Эрүүгийн хуулийн 16.7-2, 16.11-3-т зааснаар буюу хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд амь насаа алдсан хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. 


26
angry
0
care
2
haha
5
liked
2
love
18
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18