“Говь” ХК-ийн хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоов

Л.Бямбажав
2025/10/27

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн энэ оны есдүгээр сарын 8-нд хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох үйл ажиллагааг түр зогсоов.

Учир нь тус хорооноос хийсэн хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн 2019 оны шийдвэрээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-иас 15 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлж авсан. Энэ дагуу "Говь" ХК нь 2019-2024 онд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллага, нэр бүхий компанид төлжээ. Эдгээр шийдвэрийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоогүй, эд хөрөнгийн эрх буюу хувьцааны зах зээлийн үнэ тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийжээ. Мөн "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй ч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн, бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн. Үүнээс үүдэн компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилд ашиггүй ажиллан, ногдол ашиг олгох боломжгүй болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзжээ.

Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 24-ний байдлаар “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрийн хувьд 2019 оноос ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, үүнтэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан ч бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн хөрөнгийг нэмэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгэх үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг ийнхүү зогсоосон аж.

“Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд санхүү болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй аж. Тус компанийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байна. 


5
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18