Шатахуун тээвэрлэлтийг өдрийн цагаар хийх замын хөдөлгөөний зохицуулах хүсэлтийг Нийслэлд хүргүүлжээ

Л.Бямбажав
2025/10/27

Улаанбаатар хотод аравдугаар сарын эхээс шатахууны хомсдол үүсэж эхэлсэн. Зарим ШТС шатахуун борлуулахгүй, борлуулж байгаагийнх нь ойролцоо уртаас урт дараалал үүсэх болоод 20 гаруй хоносон гэхээр итгэмээргүй. Өмнө нь ШТС-ууд шөнийн цагаар цэнэглэлтээ хийгээд, түүнийгээ өдөр нь борлуулаад, зохих стандарт, журмын дагуу процесс өрнөдөг байсан. Харин 2025 оны аравдугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн Хотын дарга Х.Нямбаатарт “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлжээ.

Тус албан бичигт гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж АИ-92 шатахууныг өдрийн цагаар нийлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгааг дурджээ. Энэ нь холбогдох стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлтэй юм.

Тус албан бичигт “Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны доголдол үүсэж ААН-үүдээс ШТС-ыг өдрийн цагаар цэнэглэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Ердийн үед ШТС-уудыг холбогдох ААН нь шөнийн цагаар цэнэглэдэг бөгөөд тус цэнэглэлтээрээ өдрийн борлуулалтаа хийж чаддаг байсан бол гэнэтийн их хэрэглээнээс шалтгаалж шөнөдөө цэнэглэсэн ШТС-ын шатахуун дуусаж өдрийн цагаар хангалт хийх зайлшгүй шаардлагатай үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх хүрээнд бид том оврын, чиргүүлтэй түгээх автоцестирнүүдээр хангалт хийх шаардлагатай байна. Шатахуун нь аюултай ачаа тул өдрийн цагаар түгжрэл ихтэй үед Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэлтийг хийх нь холбогдох стандарт, аюулгүй байдлыг ноцтой зөрчих эрсдэлт байдал бий болгоод байна. Иймд түр хугацаанд өдрийн цагийн түгээлтийг хийхэд дэмжлэг үзүүлж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд зохицуулалт хийж туслалцаа үзүүлнэ үү” хэмээн хүсэлт хүргүүлжээ.


0
angry
0
care
3
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18