БНХАУ “Чаньэ-7” хэмээх робот хөлгийг ашиглан саран дээрээс ус илрүүлнэ

Л.Бямбажав
2025/10/26

“Чаньэ-7” хөлгийн зорилго нь сарны өмнөд туйл орчим дахь орчныг судлах, хөлдсөн ус байгаа эсэхийг тогтоох юм. Энэ нь цаашдын нисгэгчтэй сансрын аялал чухал ач холбогдолтой нээлт болно. Тодруулбал усыг ундны ус, хүчилтөрөгч цаашлаад пуужингийн түлш болгон хувиргах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. БНХАУ ирэх оны наймдугаар сард хөөргөхөөр төлөвлөж буй “Чаньэ-7” хэмээх робот хөлгийн тусламжтайгаар саран дээрээс ус илрүүлэх туршилт нь амжтлттай болбол энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхны нээлт болох юм. Уг хөлгийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу урагшилж байгаа бөгөөд Хятадын үндэсний сансрын агентлагт ОХУ, Египет, Бахрейн, Тайланд, Итали, Швейцарь болон Хавайд төвтэй Олон улсын сарны ажиглалтын холбоо зэрэг зургаан улс, нэг төрийн бус байгууллага шинжилгээний багажуудаа хүлээлгэн өгчээ. Энэ хөтөлбөрийн ахлагч "Хэрэв бид саран дээр ус байгаа гэдгийг нотолж чадвал хүн төрөлхтний түүхэнд оруулах хамгийн том хувь нэмэр байх болно” гэжээ. “Чаньэ-7” хөлөг нь тойрог замын дагуул, газардуулагч, саран дээр явах робот, үсрэлт хийж судалгаа явуулах төхөөрөмж болон холбооны дагуул гэсэн таван хэсгээс бүрдэх аж.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18