Э.Бат-Үүл: ҮХЦ Г.Занданшатарын гомдлыг авч хэлэлцэх ёсгүй байсан

Б.Хонгорзул
2025/10/24

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр, "Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж очсон бүлэг гишүүд нь өөрсдөө Үндсэн хууль,түүний логикийг огт ойлгоогүй баахан балваан, дебилүүд байлаа. Хууль биш, улстөр ярьсан сүгсэлзүүрүүд!
Гэхдээ, Г.Баясгалан, О.Мөнхсайхан нарыг хараад мөн их гайхсан. Баясгалан бол маш туршлагатай, буурьтай, улстөрждөггүй мэрэгжлийн хуульч. О.Мөнхсайхан бол Үндсэн хууль, хүний эрхийн хоорондын харилцаагаар мэргэшсэн манайдаа топ хуульч. Энэ хоёр хоёулаа,Үндсэн хууль зөрчсөн маргаанийг зөвхөн иргэдийн  өргөдөл,мэдээллийн дагуу авч хэлэлцэх бөгөөд,ийм өргөдөл,мэдээлэл байхгүй үед албан тушаалтны хүсэлтийг авч үзэх ёсгүй гэдэг Үндсэн хуулийн 66-р зүйлийн 1-дэх заалтын логикийг маш сайн мэднэ.Жишээ нь иргэн Э.Батүүл бээр, Г.Занданшатарын Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин огцоруулсаныг маргаан үүсгэхээр өргөдөл гарган Цэцэд хандаад, Э. Батүүлийн энэ өргөдөлийг хэлэлцэж өгөөч гэж Г.Занданшатар хүсэлт гаргавал Цэц авч хэлэлцэх ёстой. Хэн нэгэн иргэн өргөдөл,мэдээлэл гаргаагүй, дан ганц төрийн албан тушаалтан хүсэлт гаргавал Цэц асуудлыг авч хэлэлцэх ёсгүй. Яагаад,иргэн асуудал үүсгээгүй тохиолдолд төрийн байгуулалын хүсэлтийг Цэц авч хэлэлцэх ёсгүй вэ гэдгийн гол логик нь төрийн инститүүцүүд өөрт тааруулан Үндсэн хуулийг хэрэглэх “эрх олж авах” гээд Цэцийн үүдэн дээр овоороод суучихана,Цэц төрийн “эрх мэдэл хуваарилдаг төв” болох улстөрийн эрсдэлтэй,сүүлдээ Үндсэн хуулийн хямралд хүргэнэ гэдэг явдал юм шүү дээ.Өөрөөр хэлбэл,Цэцийг,Үндсэн хууль хамгаалах бус, төрийн инститүүцүүдэд өөрийн үзэмжээр “эрхийн гэрчилгээ” олгодог газар болгох аюулаас хамгаалах зориулалтаар 66-р зүйлийн 1-ийг гаргасан юм шүү дээ!
ҮХ-ийн энэ гүнзгий утгатай логикийг УИХ-ын балваанууд мэдэх ч үгүй,харин Г.Баясгалан, О.Мөнхсайхан хоёр бол мэдэхийн цаагуур мэднэ. Энэ тохиолдолыг хүртэл ҮХЦ нь иргэнгүй төрийн албан тушаалтны хүсэлтийг авч үзсэн тохиолдол, МАН-ын хүчиндэж хийлгэсэн 3-аас илүү үгүй. Дандаа иргэн Ламжав, Ариунболд гэх мэт иргэдийн өргөдөл,мэдээлэл авч хэлэлцэж байсан бөлгөө!
Г.Баясгалан, О.Мөнхсайхан нар яаж байгаа юм бол?!
Үндсэн хууль бол Монгол Улсын иргэнтэй байгуулсан “нийгмийн гэрээ” болохоос,төрийн байгуулал,албан тушаалтантай байгуулсан гэрээ огт биш.МАН-ынхан хэзээ ч үүнийг ойлгож байгаагүй!
Цэцийн дээр өргөдөл,маргаан гаргах онцгой эрхтэй Монгол Улсын иргэд байдаг бөлгөө.Тэд л төртэй байгуулсэн “нийгмийн гэрээ”-г Монгол Улсын Үндсэн Хууль гэдэг.Хөх тэнгэр гэж бүү андуур!
Иргэнд мэдэгдэлгүйгээр төрийн байгуулалууд,Цэцээс эрх мэдэл авсан тохиолдол хавтгайрч эхэллээ!" гэжээ. 


9
angry
2
care
9
haha
11
liked
4
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18