Өнөөдөр НҮБ-ын 80 жилийн ой тохиож байна

Б.Хонгорзул
2025/10/24

Даян дэлхийд энх тайван тогтоож, хүний эрхийг хамгаалж, хөгжил дэвшлийг хамтран тунхагласан НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон 10 дугаар сарын 24-ны өдрийг “НҮБ-ын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энх тайван, хамтын ажиллагаа, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэх үйлсэд зориулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) энэ онд 80 жилийн ойн баяраа угтаж байна.

1945 оны 10 дугаар сарын 24-нд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болж, дэлхий дахины ард түмэн дайн дажингүй, энх амгалан ертөнцийг цогцлоох хамтын итгэл, зорилгоор нэгдсэн түүхтэй. Тэр цагаас хойш жил бүрийн энэ өдрийг “НҮБ-ын өдөр” хэмээн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
НҮБ байгуулагдсанаар хүн төрөлхтөнд:
Энх тайвныг сахин хамгаалах,
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,
Нийгмийн шударга ёс, хөгжлийн боломжийг тэгш хангах зэрэг нийтлэг үнэт зүйлсийг дэлхийн хэмжээнд тунхаглан хэрэгжүүлэх зам нээгдсэн билээ.
Өнөөдөр, 80 жилийн дараа НҮБ дэлхийн 190 гаруй улсыг нэгтгэн, уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд хүний эрх, ядуурал, боловсрол, тогтвортой хөгжлийн зорилтууд хүртэл хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулахын төлөө ажиллаж байна.
Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, гишүүн орны хувьд дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18