ХЭҮК: Түлшний нийлүүлэлт хангалтгүй, нөхцөл байдал хүнд байна

О.Шүрэнцэцэг
2025/10/23

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр түлш борлуулах төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн өрхүүд 2025 оны аравдугаар сарын 01-нээс хагас кокосжсон түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс ашиглахгүй байх зохицуулалт хийгдээд байна. Энэ хүрээнд комиссын ажлын хэсэг түлш борлуулах төвүүдийн нөхцөл байдал, иргэдийн түлшний хүртээмж, хэрэглээний бодит нөхцөлд дүн шинжилгээ хийв.

Улаанбаатар хотод 176 мянга орчим өрх галлагаатай амьдарч байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцахад 7000 гаруй өрхтэй хороонд хоёр борлуулах цэг ажиллаж байхад, 2000 орчим өрхтэй хороонд гурван цэг байрлах зэрэг зөрүүтэй байна. ХЭҮК нөхцөл байдалтай танилцаж дараах зөрчлүүдийг илрүүлжээ.

Үүнд:

  • Түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5–10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт өдөрт гурван шуудай, долоо хоногт долоон шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна.
  • “Хотула” аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаа ч газар дээр очиход түлш дууссан байх, байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байна.

Мөн иргэдийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэгт дараах мэдээллийг өглөө.

Үүнд:

  • Зарим иргэдийн хэлснээр хагас кокосжсон шинэ төрлийн түлш нь өмнөх нүүрснээс илч багатай, хурдан шатаж дуусдаг, килограмм жин нь хүрэхгүй байгаа аж.
  • Иргэд түлш авахын тулд гэрээсээ хол явж, дараалалд олон цаг зогсох, ажлаасаа хоцрох зэрэг хүндрэл байнга гарч байгаа бөгөөд зарим тохиолдолд 10 гаруй борлуулах цэгээр орсон ч түлш авч чадаагүй байна.

ХЭҮК-оос нөхцөл байдал хүнд байна хэмээн дүгнэлээ. Иймээс ХЭҮК-оос холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг илгээхээр болсон байна. Мөн манай байгууллага энэ асуудлыг цаашид ч анхаарч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд төрийн холбогдох байгууллагууд үүргээ биелүүлэн ажиллаж байгаа эсэхэд тогтмол анхаарах болно хэмээн Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ .


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18