Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Хонгорзул
2025/10/23

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан өнөөдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд ажиллаж, нийслэлийн ногоон байгууламжийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороонд хүн ам олноор нэмэгдэж, шинэ суурьшлын бүс үүссэн. Гэсэн хэдий ч ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу. Тиймээс “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ээлтэй, хүртээмжтэй бүс болгох төлөвлөлт хийсэн. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороо, ногоон нуур орчимд 4.5 га талбайг чөлөөлж, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Газар чөлөөлөлтийн тухайд төслийн нөлөөлөлд нийт 85 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 орчмыг нь чөлөөлөөд байна. Намгархаг хөрс ой модноос хоёр дахин их хүчил төрөгч ялгаруулдаг гэсэн судалгаа бий. Ногоон нуур орчим нь намгархаг хөрстэй учраас хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахад маш тохиромжтой” гэж онцолсон юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 51 байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлт хийжээ. Эхний 34 байршилд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан бөгөөд зураг төслийн шатандаа явж байгаа аж. Мөн “Хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх хүрээнд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Улсын их дэлгүүр, Чингис хаан үндэсний музей, Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн, Ногоон нуурын цэцэрлэгт хүрээлэн гэсэн маршрутаар 1.5-2 радиус дотор алхах боломжтой маршрут гаргаж байгаа” гэдгийг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын архитектор С.Ууганбаяр хэллээ.


0
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18