Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт явган хүний гарц нэмэгдүүлэхээр судалж байна

Л.Бямбажав
2025/10/22

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монголын хүүхдүүдийн ордны баруун хойд уулзварыг Скайтелын уулзвартай холбосон явган хүний гарц нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Төв номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарц, Монголын хүүхдийн ордны баруун хойд уулзварт байрлах явган хүний гарц нь ачаалал ихтэй бөгөөд тухайн байршилд өөр явган хүний гарцгүй байна. Тухайлбал, Номын сангийн урд буюу Скайтелын явган хүний гарцаар 1 цагт дунджаар 700 хүн нэвтэрдэг ачаалал ихтэй гарц юм. Ялангуяа авто замын оргил ачааллын үед буюу Энхтайваны гүүрээс Төв шуудангийн уулзвараас урагш, хойш чиглэсэн хөдөлгөөний ачааллыг бууруулж түгжрэлийг татах үед явган зорчигчид тус гарцад хүлээх минут нэмэгддэг байна. Тиймээс хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан явган зорчигчдын гарц дээр хүлээх хугацааг багасгах, өөр шинэ гарц нэмэгдүүлж ачааллыг бууруулах талаар нөхцөл байдалтай танилцаж ажиллалаа. Ингэхдээ авто машины хөдөлгөөнд саад учруулж түгжрэл үүсгэхгүй байдлаар Скайтелын явган хүний гарцыг урагшаа шилжүүлэх эсвэл уулзваруудыг холбосон диагональ гарцтай болгох хувилбаруудын талаар ажлын хэсгийнхэн зөвлөлдлөө. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явган хүний гүүрэн гарц тавих талаар гаргасан саналыг судалж тооцоолол хийж үзэхийг үүрэгдлээ. Гэхдээ гүүрэн гарц нь хотын үзэгдэх орчныг хаах, газар доор төв шугамд нөлөөлөх, санхүүгийн зардал өндөр гээд зохимжтой хувилбар биш гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдлээ.

Иймд НИТХ-ын дарга А.Баяр “Тухайн байршилд явган хүний гарц нэмэгдүүлэхдээ аль ч хувилбараар байсан явган зорчигчдын гэрлэн дохио хүлээх хугацааг багасгах, эргэх уулзваруудад жолооч нарт хүндрэл учруулж ямар нэг өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулалтыг хийх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.Түүнчлэн дээрх гарц нэмэгдүүлэх боломжтой хувилбаруудыг судалж, дараагийн хуралд танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа. Энэ дагуу Нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба хамтран гарц нэмэгдүүлэх боломжтой хувилбаруудыг судалж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18