Бүжгийн урлагаар сэтгэл гутралаа давж өөрийгөө ялж байсан гэх Ж.Үүрийнтуяа нь залуухан эмээ болоод удаагүй байгаа билээ.
Тэрээр: "Би 20 настай байхдаа ээж болж байсан одоо 40 настайдаа эмээ боллоо. Эмээ болсон мэдээгээ анх сонсоод хоолой зангирч баярласан. Надаас гарсан хүүхдээс ахиад нэг хүүхэд гарчихлаа гэж бодохоор зүүд ч юм шиг сонин мэдрэмж төрсөн.Ач охиноо том болоход нь ээж нь юм шиг байхыг хичээж өөртөө анхаардаг. Би одоо байгаагаасаа 20 гаран кг-аар илүү жинтэй байсан.Хүүхдүүдийн минь аав намайг хүүхдээ хөхүүлээд сууж байхад ямар муухай бүдүүн юм гэсэн үгэнд нь гомдож,тэр цагаас хойш бүжгийн урлагтай учирч, дуртай зүйлээ хийж өөртөө анхаарч ирсэн "гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна