Бага насны хүүхэдтэй албан хаагчдаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриалжээ

Б.Хонгорзул
2025/10/19

Бага насны хүүхэдтэй албан хаагчдаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриалж байна

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаа тул бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг харуулж байна.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалья.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт: “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

• Хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо аюулгүй байдлыг шалгах;

• Хүүхэд бэртэж, гэмтэж болзошгүй эд зүйлсийг хол байлгах, цахим хэрэглээнд хяналт тавих;

• Хүүхдээ шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, тэдний орчинд архидан согтуурахгүй байх;

• Болзошгүй хүчирхийлэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх;

• Хүүхдийг малд явуулахгүй байх, салхи, цас шуургатай үед харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх;

• Хүүхдийн хувь хүний хөгжил, бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг дэмжих,

• Соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээнд хамтдаа, идэвхтэй оролцохыг уриалъя.

Хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, улс орны ирээдүй юм.

Тиймээс хүүхэд бүрийг хамгаалах, аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо, хариуцлага чухал гэдгийг анхаарах нь зүйтэй байна


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18