Өчигдөр буюу аравдугаар сарын 16-ны өдөр эхэлсэн чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй өнөөдрийг хүртэл хүлээгдсэн талаар М.Энхцэцэг гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Бүхэл бүтэн улсын их хурлын нэгдсэн чуулган хуралдаж чадахгүй 24 цаг болох гэж байна. Үнэхээр харамсалтай байна.61 гишүүн ирцэндээ орчихсон бусад нөхдийгөө 24 цаг хүлээж байна.Өнөөдөр чуулганаар хэлэлцэх асуудлууд бол засгийн газрыг огцруулах тухай,улсын их хурлын даргыг огцруулах тухай, мөн өнөө маргаашгүй батлах ёстой 2026 оны улсын төсвийг батлах тухай асуудлууд байна"гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна