Д.Амарбаясгалан: Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж хэлэхэд хоёулаа хамт огцоръё

Б. Пагамдулам
2025/10/16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар хэлэлцүүлсний дараа дараах мэдэгдлийг хийлээ.

УИХ-ын дарга Д. Амарбаясгалан:  

УИХ-ын дарга Д. Амарбаясгалан миний бие үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан төрийн ажлыг, гацаагүй, үндсэн хуулийн хямрал оруулахгүйн тулд хувийн шийдвэр гаргаж УИХ-д өргөдлөө өглөө. Өргөдлийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэж өнөөдрийн ТББХ болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх тов дараалалд оруулсан байгаа юм. Сая ТББХ хуралдан миний хүсэлтийг хэлэлцэж гишүүдэд тавьсан хүсэлтийн дагуу 100 хувийн саналаар дэмжиж  өглөө. Улс төр гэдэг бол олон талтай, олон агуулгатай олон өрсөлдөөн тэмцэл дундуур явж байдаг. Нэг өдөр хаалга хаагдах нөгөөдөр хаалга нээгдэх гэхээсээ илүүтэйгээр цэвэр тунгалаг, ариун, шударга байх ёстой. Монголын ард түмний төлөө, улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зорилго тавьж ажилладаг байх ёстой гэх байр суурийг миний хувьд гаргаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг өгч байна. 

Хувийн зүгээс бэлдсэн мэдэгдлээ уншиж танилцуулъя. Эрх чөлөөт Ардчилсан Монгол Улсын ард иргэдээ, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүдээ энд хуран цугласан 4 дэх засаглалын төлөөлөл хэвлэл мэдээллийн байгууллагын хамт олон та бүхэн анхаарлаа хандуулахыг хүсье. 

Өнөөдөр Монгол Улс Эрх чөлөөт ардчилсан засаглалтай байх уу эсвэл хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийн механизмыг ашиглан парламентыг барьцаалж хүч хэрэглэн дарангуйлалд шилжих үү гэх салаа замын уулзвар дээр бодитой ирээд байна. Энэ эрсдэлийг тооцож миний би үндсэн хуулиндаа олон намыг тогтолцоо бүхий 126 гишүүнтэй парламентын холимог тогтолцоог санаачилж, улс төрийн намуудтай зөвшилцөн батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн билээ.  Миний бие хүн биш хууль засагладаг төр засагтай байхын төлөө улс төрийн намууд нэг хүний өмч биш, хамтын удирдлагын байгууллагыг байлгахын төлөө, парламентын засаглалаа төгөлдөржүүлэн ардчилал, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдсөнийг та бүхэн мэдэж байгаа. Ингэхдээ ямар том эрх ашгийг сөрж, эр зориг гарган энэхүү шийдвэрийг гаргасныг сүүлийн хэд хоногт болж буй үйл явдлууд нотолж байгаа байх.Энэ бүхний цаана парламентын засаглал, төрийн инстуцыг тогтворгүй болгох, ард түмний итгэлийг сулруулж, ардчиллыг үгүй хийж дарангуйллын хар сүүдэр бий болгох зорилготой байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Харин МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан Ерөнхий Сайд Г.Занданшатар болон зарим нөхөд маань эхлээд намын дүрэм, бага хурлын гишүүдийнхээ олонхын гаргасан шийдвэрийг үгүйсгэж, эрээ цээргүйгээр УИХ-ын тухай хуулийг зөрчихийн зэрэгцээ гадаадын нэр бүхий хэвлэлд ор үндэслэлгүй мэдээллийг төлбөр төлөн байршуулж түүнээс эх сурвалж болгон гүтгэж харлуулснаа Ерөнхий Сайд Г.Занданшатар  ТББХ-ны хуралд өөрийн биеэр нотолсон. Тэдний цахим орчинд хийж байгаа гүтгэлэг нь төр засагт ажиллаж байгаа хэнийг ч итгэж, дэмжих боломжгүй болтол хараар будаж Монгол Улсын тусгаар тогтнол алдагдах аюул нүүрлэж байна. Энэ аюул засаглалын хямралд хүргэх хүртлээ нэгэнт хүндэрч засгийн газар нь парламентынхаа дээр гар байгаа хууль бус явдал болж байна. Бидний зорьж тэмүүлж бүтээж ирсэн ардчилсан парламентын засаглал цөөн хүний эрх ашгийн явцуу үйлдлүүдээс болж сорилтод орох хүртлээ хэврэг болсон байна. Иймээс энэ үед надад албан тушаалтай зууралдан суух эрх, ёс зүй алга байна. Намайг УИХ-ын даргын албан тушаалтай байгаа учраас шалгуулахгүй айгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсээр ирлээ. Өнөөдрийн хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал байхгүй. Яг энэ цаг үед бүрэн итгэлтэйгээр УИХ-ын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргаж УИХ-д албан ёсоор мэдэгдэж байна. Цаашид над руу чиглэсэн гүтгэлэг, эргэлзээ бүрийг бүрэн эцэслэж нэр төрөө сэргээх болно гэдгээ илэрхийлье. Нөгөө талаас олон нийтийн өмнө ил харагдахгүй ч хөшигний ард олон үйл явдал хөвөрч байна. Ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл ч бодитоор учирч хүмүүс үгээ цэгнэн бодлоо нуух хэмжээнд хүрсэн байна. Цаашдаа Монгол Төрийн бүх үйл ажиллагаа хуулийн дор явагддаг байх ёстой. Иймээс хуулийг уландаа гишгэсэн улайрсан эрх мэдлийн төлөөх тэмцэл, удаа дараагийн увайгүй үйлдэлд цэг тавих цаг нь болжээ. Энэ шийдвэр бол Монгол Улсын парламентын тогтолцоог эрхэмлэн дээдлэх ёс зүй, шударга ёсны төлөөх хийж буй тэмцлийн маань эхлэл юм. Монгол улсад хүн биш хууль засагладаг байх эрх зүйт төрийн төлөө, парламентын нэр хүндийг сахин хамгаалж улс төрийн дарангуйллын хар сүүдрийн хөрс суурийг бий болгохоос сэргийлж гаргаж байгаа шийдвэр юм. Эцэст нь Ерөнхий Сайд Г. Занданшатарт хандаж хэлэхэд Монгол Төрийн үйл ажиллагаа тогтвортой саадгүй хэвийн үргэлжлүүлэх үүднээс хоёулаа хамт огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн дотоод асуудлаа МАН-ын их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг МАН-ын даргын хувьд албан ёсоор илэрхийлье. 



2
angry
0
care
3
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр