Сүхбаатар дүүргийн хэмжээнд 06:00 цагаас эхлэн зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 4 байгууллагын 132 ажилтан, 96 багаж, техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг цэвэрлэн ажиллаж байна.

Мөн төвийн хороод болон зуслангийн хэсгийн авто зам, явган хүний замын цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна