Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

О.Шүрэнцэцэг
2025/10/16

16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

  2025 оны 10-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -8...-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3...-5 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

 БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. -3...-5 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -4...-6 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

 05 цагт Улаанбаатар: -5 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18