Нарендра Моди: Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн

О.Шүрэнцэцэг
2025/10/15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлал Энэтхэгийн "Times of India" сонин 2025 оны 10 дугаар сарын 15-ны дугаартаа бүтэн нүүрээр нийтэлжээ.

"Times of India" нь Энэтхэгийн хамгийн өндөр борлуулалттай өдөр тутмын гурван сонины нэг юм. Мөн дэлхийд англи хэлээр хамгийн олон хувь хэвлэгддэг сонин гэдгээрээ онцлогтой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар өчигдөр Шинэ Дели хотноо албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэлд хийсэн мэдээлэлдээ "Эрхэм хүндэт Ерөнхий сайд та бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 70 жилийн үр дүн, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ хамтран тодорхойлж, газрын зургаа зуран, Монгол, Энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг Улсын хонины ноос боловсруулах, ялангуяа хивс, нэхмэлийн үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, хоёр орны давуу талыг уялдуулан түүхий эдийн нийлүүлэлт, хүний нөөцийн солилцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах боломжийг судлан үзэхээр тохирлоо" хэмээн онцолжээ.

Харин Ерөнхий сайд Нарендра Моди "Энэтхэг, Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотно нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна. Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

1,7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. Дэлхийд Энэтхэг Улсын хэрэгжүүлж байгаа хамгийн том энэ төсөл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдалд эрч хүч өгнө. Энэтхэгийн 2,500 гаруй хүн энэ төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө зүтгэж байна. Бид Монголын ажиллах хүчийг чадавхжуулахыг хичээж байна. Харилцаа холбоо, технологи, аутсорсингийн төв байгуулсан. “Монгол-Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль”-аар дамжуулан хүүхдүүдэд чанартай боловсрол олгож байна" хэмээн хэлсэн үгэндээ дурджээ.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18