Ховд аймгаас Манхан сум хүрэх замд айлын 11 тэмээ, 4 үхэр дайрч мөргөсөн осол гарсан. Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19:55 цагийн орчимд Ховд аймгаас Мөнххайрхан сумын чиглэлд явж байсан автомашин 2 тэмээ мөргөж онхолдсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас 3 хүн гэмтэж, 2 хүн нас баржээ.
Тиймээс жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж жолоочийн хариуцлагаа биелүүлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна