Дүүжин тээврийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна

Л.Бямбажав
2025/10/13

"Дүүжин замын тээвэр" төсөл нь хүн амын нягтрал, авто замын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл юм. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 38 хувьтай байна. Нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга баригдахаас хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж, тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан. Тулгуур баганын суурийн ажлын явц 75 хувьтай байна.  Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсраад байгаа юм. Төслийн барилга угсралтын ажлыг Францын “Пома" групп болон “Моннис инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 90 гаруй хүн, 15 машин механизмтай ажиллаж байна. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 18 хувьтай байна.

Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Өнөөдийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь бууж, төслийн хэрэгжилтэд ашиглаж байна.

  • Дүүжин замын тээвэр нь сүлжмэл 216 ширхэг багцаас бүрдэх ган татлагатай, нэг багц нь 36 ган утастай, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн байна.
  • Ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй. Татлагыг техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэжээ.

Төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна. Төслийн талбайд аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн үнэлгээ, ажил эхлүүлэх зөвшөөрөл журмуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил гүйцэтгэж буй бүх ажилтан хамгаалалтын хувцас, хэрэгслийг бүрэн хэрэглэж, өндөрт болон тоног төхөөрөмжийн бүсэд аюултай бүсийн хязгаарлалт, анхааруулах тэмдэг, хашлага, тусгаарлалт байрлуулж, цахилгааны түр шугам, газардуулга, галын аюулгүй байдлын хангалт зэргийг өндөр түвшинд шалгуулан, шаардлага ханган ажилладаг. Сар бүр төслийн нэгж, нийслэлийн Онцгой байдлын газар болон туслан гүйцэтгэгч байгууллагууд хамтран ХАБЭА аудит зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгах, сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

  • Дүүжин замын тээвэр нь Яармаг болон Хархоринд тус бүр буудалтай байна. Нийт 4.2 км үргэлжлэх замд тог тасрахад нөөц генератор ажиллана. Ингэснээр зорчигчдыг эрсдэлгүй, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэх юм.

Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа шинэ систем учир хууль эрх зүйн зохицуулалтгүй юм. Харин Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэсгээс “Аюулгүй ашиглалтын журам” гаргасан. 2010 онд баталсан тус журмаас өөр ямар нэг зохицуулалт байгаагүй учир 2023 оноос эхлээд Европын Холбооны 15 стандартыг MNS болгож нутагшуулсан. Энэхүү стандартууд нь хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагууд юм. Монголын нөхцөлд бүрэн нутагшсан эдгээр стандарт нь дүүжин замын тээврийн хууль эрх зүйн зохицуулалтын суурь болно. Эдгээр стандартад үндэслэн дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллага нь ашиглалтын үеийн дүрэм журмыг боловсруулж, зорчигчдод мөрдлөг болгон ажиллана. Зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй метро, трамвай зэргээр бүх төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх багц хууль гаргахаар ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 8 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 8 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 9 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 10 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 11 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 11 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 12 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 12 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 14 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 15 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр