Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажил 71 хувьтай үргэлжилж байна

Л.Бямбажав
2025/10/11

Дамбадаржаа дэд төвд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нийт 70 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус дэд төвийн ажлын явцыг танилцууллаа.

“Дамбадаржаа дэд төв төслийн хүрээнд 800 нэгж талбарыг хамарсан дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээ, зам, нийгмийн барилга байгууламж бүхий төслийг хэрэгжүүлж, ирэх жил дуусгана. Тодруулбал, Дамбадаржаагийн дулааны станцын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусна. Үерийн хамгаалалтын сувгийн ажил дууссан. Мөн хөрсний ус зайлуулах ажил 80 хувьтай байна. 2.8 км авто зам барьсан. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ татах, ус дамжуулах шугам сүлжээ барих ажлыг хийж байна. Барилгажилтын төслийн дагуу айл өрхүүдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн 70 га газарт амины орон сууц барих төсөлд хувийн хэвшлийнхнийг татаж оруулахаар төлөвлөж байна. Сэлбэ голын эрэгт төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн ажлыг хийж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. Сэлбийн даланг 1966 оны үерээс хойш аж ахуйн аргаар хийж босгосон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлбэ голын усны урсцыг сайжруулах, үерийн далан, тохижилтын ажлын төслийн гүйцэтгэгчийг ирэх жил эцэслэн сонгон шалгаруулна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18