Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос анхаарууллаа. Тиймээс аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг сануулжээ.
Мэргэжлийн байгууллагуудын гаргаж байгаа дүгнэлт, зөвлөмжөөр энэ жил нийт нутгийн 30 гаруй хувь гантай, гандуу гэсэн нөхцөл байдал гарсан байна. Үүнтэй холбоотойгоор өвөлжилт зарим аймаг, суманд хүндрэх нь тодорхой гэж үзжээ. Тиймээс өвөл, хаврын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын тулд аймаг, орон нутгийн удирдлагууд, малчин өрх бүр анхаарч ажиллах шаардлагатай гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна